Германы нисэх онгоцууд Лондонг бөмбөгдөж байээ.энгийн номхон иргэд амь үрэгдэж байлаа. Англи улс ингээд мөхөх нь үү гэж санагдаж, бөмбөгдөгч онгоцууд шөнө бүр нисч ирж хүмүүс олноороо үхэцгээж байлаа. Черчилийн зөвлөгч нар, найз нөхөд нь хүмүүс ийнхүү үрэгдэж байгааг зогсоохын тулд германчуудад бууж өгөхийг шаардах болов. Нэгэн шөнө бөмбөгдөгч онгоцууд үхлийн ачаагаа Лондон дээр хаясны дараа Черчиль амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргах шаардлагатай болсон. Черчилийг хамгийн сайн анд нөхөд нь түүнийг бууж өг хэмээн ятгаж байлаа. Түүнийг ард түмнээ хий дэмий золиослож байна хэмээн тэд буруутгаж байв. Хамгийн сайн найзууд нь хүртэл түүнээс болж эх орон нэгт олон хүн үхэж үрэгдэж байна гэж буруутгаж байлаа. Гэвч Черчиль бууж өгвөл бүр олон хүн хэлмэгдэнэ гэдгийг мэдэж байв. Мань хүн тэнгэр өөд гараа зангидан өргөөд бөмбөгдөгч онгоцнуудад: "Би хэзээ ч бууж өгөхгүй. Хэзээ ч хэзээ ч хэзээ ч" хэмээн хашгирав.

1 сэтгэгдэл:

null
Chimegee

миний найз гоё хэлсэн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)