Хэрэв бид бэрхшээлийн өмнө шантарч няцах юм бол өнгөрлөө гэсэн үг. Мөрөөдлөөсөө урвасан хүн дахиж мөрөөднө гэдэг нь юу л бол. Гэтэл хэрэв хүн мөрөөдөхөө байчих л юм бол амьдрахаа болино гэсэн үг.

 Дэлгэрэнгүй»

Бэрхшээлийг давж байж л амжилтанд хүрнэ

2009 оны 02-р сарын 24 Нийтэлсэн Boloroo

Авраам Линкольн Хүнд өөрийнх нь гүйцэтгэх ёстой ажлыг өмнөөс нь хийж өгөн туслаж болохгүй, тэр түүнийг өөрөө гүйцэтгэх ёстой, тэгж ч чадна.

 Дэлгэрэнгүй»

Ajillaj hodolmorlosnii toloo shagnal ogno

2009 оны 02-р сарын 24 Нийтэлсэн Boloroo

Сократ Илүү ихийг хийх чадвартай хүнийг би залхуу гэж нэрлэнэ

 Дэлгэрэнгүй»

Стресст zowoor хандаж сурна уу

2009 оны 02-р сарын 23 Нийтэлсэн Boloroo

Шавь нар нь мэргэн багшийгаа ер бусын ажиллах чадвартай байгааг ажиллажээ. Тэд нар түүнээс та яаж ядрахгүй, байнга тайван, ажил хэрэгч байж чадаж байна вэ гэж асууж гэнэ. Мэргэн багш: Би зогсож байвал зогсож л байдаг. Явж байхдаа явж л байдаг. Гүйж байхдаа гүйж л байдаг. Үүнд нууц гээд байх юу байна? хэмээн шавь нар нь эсэргүүцэж гэнэ. Бид ч гэсэн яг адил тэгдэг шүү дээ. Гэтэл бид танаас бага ажил хийж байгаа мөртлөө яагаад ийм түргэн ядарч байгаа юм бэ? гэхэд багш нь ийнхүү хариулжээ. Та нар зогсож байхдаа явдаг. Явж байхдаа гүйдэг. Гүйж байхдаа өөрсдийгөө зорьсондоо хүрээд ирчихэж гэж харж байдаг.

Шийдвэр гаргана уу

2009 оны 02-р сарын 17 Нийтэлсэн Boloroo

Эртээ урьдын цагт нэгэн бяцхан горхи урсан урссаар асар том цөлийн захад ирж гэнэ. Тэгээд Бүү ай, цааш нь урсаад бай гэсэн дууг сонсож. Гэвч горхи маань шинэ, үл таних газар луу орохоос аймшигтай санагдаж гэнэ. Тэрбээр өөр нөхцөл байдлаас айж байлаа. Тэр илүү элбэг устай болж, сонирхолтой, сайхан амьдрахыг хүсч байсан гэвч зориг гарган ямар нэг юм өөрчлөхөөс аймаар байв. Гэвч тэрхүү дуу хоолой Үзээд алдахгүй юм бол юу хийж чадахаа чи хэзээ ч олж мэдэхгүй. Шинэ амьдрал чамд сайхан санагдана гэдэгт итгэ лдээ. Тайвшраад цааш нь урссаар бай хэмээн зүтгэсээр байлаа. Тэгээд горхи аялалаа үргэлжлүүлж гэнэ. Их ч хэцүү байсан юм байх. Элсэн цөлд халуу төөнөсөөр эчэст нь горхины хамаг ус ширгэжээ. Усных нь дуслууд агаарт мандан үүл болон хувирч хэдэн өдөр салхинд туугдаж далай хүржээ. Тэнд үүл маань бороо болон далайруу асгарсан байна. Горхины амьдрал урд өмнө мөрөөдөж байснаас нь ч илүү сайхан болжээ. Далайн давалгаан дунд алсад одохдоо тэрбээр инээмсэглэн Амьдрал маань олон дахин өөрчлөгдөж байлаа, гэвч одоо л би санаснаараа байх боллоо хэмээн бодож байв.

Бодо ШЕФЕР

Setgegdel

2008 оны 12-р сарын 29 Нийтэлсэн Boloroo
Hicheel amraad goyo bh blwuu gsn ugui bololtoi jahan uitgartai bn nadad yalanguya shine jiliin uur amisgal yoroosoo medregdehgui ontsgui bnaa yamar hicheel dongoj amranguut hurdan oroosoi gltei bish kk ene jil yadaj bhd yamar ch bayart oroltsoogui blhoor

Medleg chuhal uu? Horongo chuhal uu?

2008 оны 12-р сарын 08 Нийтэлсэн Boloroo
Дэлгэрэнгүй»

Эссэ бичих санаатай номноосоо унших гээд эхний хуудсыг нээлээ. Хамгийн түрүүн нүдэнд туссан үг нь "Ноёдын хоорондын өшөө хорслыг нь дэвэргэж эе эвийг нь эвдэх" гэж байв. Энэ ямар учиртай юм болоо гээд эхнээс унштал дээрх зүйлд маань Манжийн төрөөс Халх Монголын талаар баримтлах нууц бодлогын нэг байжээ. Нээрээ ч бодоод байсан чинь Монголыг эзэлж авахад хамгийн түлхэц болсон бодлого нь дээрх бодлого юм шиг. Үүний нэг тод жишээ бол Халх Монгол болон Зүүгарын хаант улсын хоорондын зөрчилдөөн билээ. Үүгээр барахгүй олон дайнд Манжийн зүгээс үзүүлсэн ухуулга нь ноёд хоорондыг хагаралдахад хүргэжээ. Дахин хэлье. Ноёдын хоорондын өшөө хорслыг нь дэвэргэж эе эвийг нь эвдэх гэсэн энэ бодлого өнөөдөр ч гэсэн хэрэгжиж байна. Монголчуудын байнга эрхэмлэн хэлдэг "эвтэй бол хүчтэй" гэсэн энэ үг өнөөдөр утгаа алджээ. Энэ үг өнөөдөр хэрэгжихээ больжээ. Монгол төрийн маань түшээдэд хэрэлдэхгүй өнгөрдөг нэг өдөр байдаг болвуу? Тэдэнд эвтэй өнгөрдөг хором гэж байдаг болвуу? Яг л Монголчууд Манжид дагаар орж дарлагдахаасаа өмнө хоорондоо эв түнжингүй, бутралтай байсныг Манж өөрсдөдөө ашигтайгаар урвуулж авч чадсан. Энд юу хэлэх гээд байгаан бэ гэвэл "түүх давтагддаг". Түүх өнөөдөр ч давтагдаж байна. Бид манжийн эрхшээлд 220 жил зовсон. Харин дараа нь тусгаар тогтнолоо хамгаалж, нэг тусгаар улс болж чадсан. Энэ сайн хэрэг ч тэрхүү дарлагдсан 220 жил дахин битгий учраасай. Үүний тулд энэ бодлогын хэрэгжихгүй талыг хэрэгжүүлцгээе. Энэ хэрэгжилт зөвхөн таниас л эхэлнэ.

Юан улс

2008 оны 11-р сарын 11 Нийтэлсэн Boloroo

Юан улсын талаар уншаад байсан чинь сайн ч юм шиг, эсвэл бүүр муу ч юм шиг. Түүхэнд энэ улсын талаар сайнаар тэмдэглэн үлдсиймүү гэхээр үгүй ч юм шиг, муугаар уу гэхээр бас тийм гэхийн аргагүй. Тэгвэл ер нь юу нь сайн юу нь муу болчихвоо? 1260 онд Их Монгол улсад 2 хаан бий болсон нь түүний дараа дараагийн үеүүдийн бутрах гол жишээ болсон. Энэ үед Мөнх хаан Цагаадайн үр ач нарын дэмжлэгээр өргөмжлөгдсөн Аригбөх, нөгөө талаас өөрийгөө Их хааны ор суух зүйн ёсны хүн хэмээн бодож хаан суусан Хубилай нарын тэмцэл байлаа. Энэ 2 Их хааны тэмцлийн үр дүнд Хубилай цэрэг зэвсгийн хүчээр дүү Аригбөхөө буулган авч өөрийн улсаа Юан хэмээн нэрлэж нийслэл хотоо Кайпин луу шилжүүлжээ. Миний хувьд Юан улсын байгуулагдсан түүх нь түүхэнд муугаар тэмдэглэн үлдсиймүү гэж санагдсан. Хубилай Аригбөх 2-н хувьд тэмцэлдэж бие биенээ хөнөөх оролдлого хийж байсан нь нэгэн эхийн хэвлийгээс төрсөн ах дүүсийн хувьд зүйд үл нийцэх юм шиг. Гэхдээ тухайн үед Юан улс байгуулагдаагүй бол өнөөдөр Монгол улс байхгүй ч байх юм билүү хэн мэдлээ. Тиймдээ ч энэ улс оршин тогтнож байгааг үгүйсгэх аргагүй. Түүний улсаа зохион байгуулж байсан туршлага нь багаасаа хятадад амьдарч бичиг соёл өв сангаас нь суралцсантай нь холбоотой байх. Тиймдээ ч эрдэм мэдлэг чухал гэдгийг мэдсэн Хубилай хаан төрийн өндөр дээд албан тушаалтныг шалгалтаар авч тэнцүүлдэг байсан нь учиртай. Юан гүрнээс өнөөгийн Монголын нийгэмд авчрах гол зүйл бол дэг журам, шударга ёс юм. Юан улсад эрдэм номыг үнэлдэг байсан бол харин одоо мөнгийг хардаг болсон шиг санагдах юм. Энэ нь бидний эрхэмлэх шударга ёсыг зөрчөөд байгаа ч юм шиг.

Don`t give up

2008 оны 11-р сарын 02 Нийтэлсэн Boloroo
Hi all, өнөөдөр гэртээ жоохон цэвэрлэгээ хийгээд. Шкаф, номын тавиур гээд цэвэрлэж гарлаа. Миний шкафд манай 10 жилийн ангийнхны дурсгаж өгсөн олон зүйл хадгалагдаж байдаг. Түүнийгээ хааяа хааяа л хархиймдаа. Би тэмдэглэлийн дэвтэр цуглуулах дуртай. Найзууд маань ч үүнийг мэддэг болохоор надад тэмдэглэлийн дэвтэр бэлэглэдэг. Тэгсэн өнөөдөр нэг тэмдэглэлийн дэвтрээ нээтэл миний хамгийн сайн найзын өгсөн дэвтэр байна. Түүнийг Төгсөө гэдэг. Төгсөө тэр дэвтрийг яг энэ оны 6 сарын 8нд өгсөн байлаа. Энэ өдөр ерөний шалгалтын сүүлчийн өдөр бас миний төрсөн өдөр байсийм. Түүн дээр Төгсөө "шалгалтаа амжилттай өгсөн гэдэгт итгэлтэй байна. Одоо зөв шийдвэр гаргаж хүссэн сургуулиа авах л үлдлээ" гэжээ. Энэ зүйлийг уншсан чинь бодол маань өөрийн эрхгүй намайг 10 жил рүү минь буцаасийм. Би нэг 2 жилийн өмнөөс ктмс-д орно гээд өөртөө амласан байсийм. Нэг өдөр сонгон хичээл орж байсан чинь манай нөгөө ангийн хүүхэд надаас ямар сургуульд орохыг хүсч байна гэхэд нь би ктмс гэсэн чинь тэр ктмс чинь аймар шалгуур өндөртэй, бараг мөрөөдөл төдий сургууль чи орж чадахгүй ухааны юм ярьдгиймдаа. Зөвхөн энэ л үг хүнийг маш ихээр сэтгэлээр унагаадаг юм билээ. Хүн чадна гэж итгэн түүн рүүгээ сэтгэл шулуудан зүтгэх юм бол заавал түүндээ хүрдэг юм байна лээ. Конкурсаар ктмс-н хувиар аваад гарч ирэхэд аав ээж 2 үүдэнд хүлээгээд зогсож байсан. Тэгээд тэр 2тоо очиж үнсүүлээд "өөрийн хүссэн сургуулийнхаа хүссэн ангиа авлаа" гэж бараг орьлох нь холгүй хэлж байсан тэр мөчөө би хэзээ ч мартахгүй. Хүнд хүсч тэмүүлж байсан зүйл нь олдохоор хязгааргүй их баяр баясал болдог. Энэ баяр баяслыг би үргэлж эрэлхийлэх болноо. Тэр үеээ бодоход ктмс-д орохын бүүр аймар хүслэн мөн дэндүү ихээр тэмүүлдэг байсан. Гэтэл одоо би ингэж их хүсч тэмүүлж энэ сургуульд орчихоод ямар байдалтай байгаагаа бодохоор дэндүү хармсмаар. Саяхан, хичээл дөнгөж орж эхлэхэд надад гутрах, гуних, шантрах үе бишгүй тохиолддог байсан. Би тэр үед найз руугаа "ямар аймар сургуудь вэ? би яах гэж ийшээ орвоо? зүгээр нэг амархан шаардлага багатай сургуульд ороод амар явах юмсан" гэх мэт баахан гомдлын msg явуулж байснаа бодоход өөртөө гутрах ч шиг. Би өөрийгөө тэгэж хүсч зорьж зорилгоо биелүүлэхтом зорилт болгон энэ сургууль ож ирчихээд ингэж сурах ч гэж дээ гэж бодон өөрийгөө зоригжуулж "шантарч болохгүй гэдгийг ухамсарласны эцэст одоо гайгүй шүү. Хүн ер нь ямар ч үед бууж өгч шантарч л болохгүй. Энэ бичлэгийг уншаад хүн болгон дотроо ямар нэгийг бодож байвал миний бичсэн энэхүү бичлэгийг утга учир оршино. Магадгүй хичээлээсээ шантраад сургуулиасаа гарах тухай бодож буй тохой нийлүүлэн суралцах анд нөхдүүд байвал битгий бууж өг! гэж хэлье.

Урт дурын хүмүүс

2008 оны 11-р сарын 02 Нийтэлсэн Boloroo
Чингисийн түүхийн хуудсыг нэмэхэд нэмэр болсон хамгийн чухал хүмүүс бол яахын аргагүй урт дурын хүмүүс. Магадгүй энэ хүмүүсгүйгээр Чингис гэдэг нэр түүхийн номын 1 нүүрэнд ч гарахгүй байж болзошгүй л юм. Тэгэхээр энэ ямар чухал гэдгийг хүн бүхэн надаар хэлүүлэлтгүйгээр мэдэж байгаа болвуу. Чингис өөрийгөө олон шударга урт дурын хүмүүсээр хүрээлүүлсэн нь түүний хүн таньж чаддаг сайн чанартай байсны илрэл. Тэдгээр итгэлт нөхөд ч түүний итгэлийг хөсөрдүүлэлгүйгээр хаандаа итгэн зөвийг биелүүлж бурууг хэлэлцэн нэгдсэн нэг дүгнэлтэд хүрдэг байсан нь Их Монгол Улсыг нэгтгэхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн. Тэмүүжин ч тэднийхээ үгийг сонсон тэдэнтэй хаан эзний хувиар биш, сайн найзын хувиар үгийг нь хичээнгүйлэн сонсдог байсан тухай "Тэмүжин түрүүлж үл дуугардаг байсан ба ярихын өмнө заавал боддог нь түүний төрөлхйин зан байлаа" гэж бичжээ. Урт дурын хүмүүсийн хамгийн анхных Боорчи. Боорчийг зарим номонд доголон хөлтэй харгис царайтай хүн байсан гэдэг. Энэ үнэн эсэхийг сайн мэдэхгүй байна аа. Жоохон байхдаа хүүхдээс сонсож байсийм. Тэр бас Тэмүүжингээс болж Боорчийн хөлийг нь тайрч, өөрийнх нь нүдэн дээр нь эхнэрийг нь алж байсан гэж байсан. Ямар нэг том үйл багаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл Хятадын нэг зүйр үг шиг "Мянган бээрийн аялал нэг алхамаас эхэлдэг" гэж. Олон улсуудыг нэгтгэхэд өөрсдийн эв нэгдэл хамгаас чухал. Би энэ сэдвээс найз нөхөд, итгэлт анд гэж ямар чухал зүйл гэдгийг ойлгож авсийм. Мэдээж сайн найз нөхөдтэй болохын тулд өөрөө тэднийхээ төлөө ямар нэг зүйлийг зольж чаддаг байх ёстой. Энэ тухай манай ардын зүйр үгт ихээр тэмдэглэгдсэн байдаг. Үнэхээр найзууд чинь чиний төлөө, чи тэдний төлөө гэсэн хүсэл эрмэзэлээр дүүрэн бол том зүйлийг заавал бүтээж чадна. Мянган бээр хэдий маш хол зам ч хамтдаа явбал асар богинохон мэт.

My mind

2008 оны 11-р сарын 02 Нийтэлсэн Boloroo
Hi all, Өнөөдөр 11.01-ны бямба гараг. Бид түүхийн хичээл дээрээ Чойжин ламын музей үзсэн. Тэр музей гаднаасаа харахад жоохон юм шиг атлаа тойроод л яваад байдаг тус тусын сүмтэй. Би өнөөдөр л анх удаа тэр музейг үзсэн. Энэ музейнд өөлөх зүйлгүй гоё юм байна лээ. Даанч жоохон даарсан. Угаасаа ямар ч музей үзвэрүүдийнхээ удаан хадгалагдах нөхцлөө бодож сэрүүн, гэрэл муутай газар хадгалдаг. Надад нэг зүйл жоохон онцгүй санагдсан. Музейн талаар биш лдээ. Юу вэ гэвэл үзмэрт хүүхдүүд гар хүрээд байх нь. Яагаад ч юм бид ямар нэг зүйлийг хүртэж мэдэрдэг болохоор юм л бол хүрэх гээд байдаг муу зуршилыг одоо яалтай билээ. Гэхдээ бид чинь жоохон хүүхдүүд биш шүү дээ. Харин гэхдээ тайлбарлагч эгч үзмэрт битгий гар хүрээрэй гэж хэлснийг сонсоод манай оюутнууд тэр дороо л больсон. Энэ нь магадгүй ухамсартайн шинж байх лдаа хэхэ. Би яагаад ийм зүйлд эмзэглэдэг болсон бэ гэвэл зун би аймгийнхаа музейд хэсэг хугацаанд тайлбарлагч хийж үзсэн. Тэр үед музейн тайлбарлагч нь намайг 7 хоногийн 2 хоногт нь очоод миний оронд тайлбарлаад өгөөч гээд. Тайлбарлах үед миний амнаас өдөр бүр гарах үг гэвэл "үзмэрт битгий гар хүрээрэй" гэж хэлдэг байлаа. Хүмүүс аймар муухай тэгэж хэлэхийг сонссоор байж намайг явангуут хүн харж байгаад чихмэл болон бүтээлүүдийг барьж, татаж үздэг байсан. Аймар ухамсаргүй. Тэр музейд чихмэлүүд их байдаг. Хөөрхий тэднийг харахаар өрөвдөөд байдгийн. үс зулгараад уначихсан, зүлгарсаныг нь хана руугаа харуулаад аль болох хүмүүст гайгүй нь үзүүлэхийг зорьж байхад хүний хөдөлмөр үнэлэхгүй зарим нь бүүр загнана. Ийм музей үзүүлээд мөнгө авлаа ч гэх шиг. Үнэндээ ийм байдалд хүргэсэн нь өөрсдөө байж. За энэ ч яахав. Өнөөдөр гэнэт музей үзсэн чинь тэр явдлууд санаанд ороод. Нэг зүйлийг олон дахин ярих нь ёстой уйтгартай юм байна лээ тиймээ багшаа. Харин гэхдээ ярих болгондоо өвөрмөцөөр ярьвал өөр байх лдаа. Миний хувьд яаж ч өвөрмөц өөрөөр ярьж байсан ч нэг л сэдвийн дор болохоор нөгөө хэдэн үгнүүдээ байнга л үглэн гардаг. Гэхдээ би тийм айхтар харамсдаггүй юмаа. Харин ч баярладаг. Миний мэдлэгийн санд нэгэн хэсэг зүйлүүд нэмэгдэн орсон болохоор.

Шицүмон - Асуулт

2008 оны 11-р сарын 02 Нийтэлсэн Boloroo
Та нарт нэгэн сонирхолтой бөгөөд хэцүү асуулт асууя. Сайн бодож хариулаарай. Гэхдээ амархан ч байж болох л юм лдаа. Тэмүүжинг 9 настай байхад эцэг Есүхэй дагуулан холын төрөлд сүй тавихаар явах замдаа Дай Сэцэнтэй тааралддаг. Дай Сэцэн тэдний явж буй зорилгыг мэдээд охин Бөртэгээ үзэхийг санал болгожээ. Дай Сэцэн хэлэхдээ: би нэг зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисч ирээд миний гар дээр буув гэж зүүдлэв. Есүхэй худ чи, даруй хүүгээ дагуулж ирсэн нь зүүдний тайлбар болов гэж хэлсэн байдаг. Тэгвэл дээрх зүүдний цагаан шонхор шувуу нь хэн бэ? яагаад шонхор шувуугаар зүйрлэсэн бэ? Сэтгэгдлээ бичээрэй найзуудаааа!

Бодлого

2008 оны 11-р сарын 02 Нийтэлсэн Boloroo
Бодлого гэж юу вэ? Магадгүй та математик алгебрын бодлого, эсвэл улс төр эдийн засгийн бодлого гэх мэт маш олон бодлого толгойд тань эргэлдэж байгаа байх. Харин би шал өөр бодлогын талаар энд цухас дурдая. Энэ юу вэ? гэвэл хүр хорхойн бодлого юм. Энэ бол хятадын хэрэглэсэн Монголын эзэрхэг хаант улсыг 'сөнөөх' зорилготой бодлого гэж хэлж болно. Үүнийг жаахан тайлбарлаж хэлэх нь дээр байх. Хүр хорхой нь авгалдай байхдаа өөрийгөө утсаар нэлээд ороосны дүнд гоё амьтан болдог. Түүхэнд хятадууд биднийг дайнаар дийлж чадахгүйгээ мэдээд хүчээр биш харин аажим аажмаар эзэлж авсан нь одоо нэгэнт биеллээ олжээ. Өнөөдөр Монгол хүн хятад хүнгүйгээр амьдарч чадахаа больсон нь гашуун хэдий ч үнэн түүх болжээ. Би энэ нэрийн учрыг мэдсэний дараа, сонсохоор яагаад ч юм өөрийн эрхгүй дотор арзасхийгээд явчихдаг. Учир нь энэ бодлого өнөөдөр надад эсвэл миний гэр бүл, найз нөхөд, улс орон тэр бүү хэл манай дэлхийн бүх хүмүүст хэрэгжиж байвал яанаа гэж бодох болсон. Бодоод байсны эцэст энэ бодлого аль хэдийн хэрэгжээд эхэлжээ. Харин үр дүн нь хараахан бидэнд мэдрэгдээгүй л болохоос биш. Манай түүхийн хичээл дээр багш маань техникийг хүн биш харин техник өөрөө өөрийгөө хүнээр бий болгож байгаа гэж хэлж билээ. Үүнийг сонсоод та нар гайхаж байгаа л байх би бас эхэндээ та нартай адилхан гайхсан юм чинь. Гэвч үнэндээ бодоод байсан чинь нөгөө хүр хорхойн бодлого чинь өнөөдөр техникээр дамжуулан хүмүүс бидэнд аль хэдийн нөлөөлчихөж. Үүнийг батлах баримт нь өнөөдөр бид техник технологигүйгээр амьдарч чадахгүй болсонд оршино. Магадгүй дараа хэдэн жилийн дараа энэ дэлхийд хүн гэгч амьд оршигч байхгүй зөвхөн техникээр хийсэн хүн байж байхыг хэн ч мэдэхгүй. Тэдгээр нь 'энд аль эрт үед хүн амьдарч байсийм' гэж хэлэх харамсалтай өдөр байхыг хэн мэдлээ дээ

Анхны бүхэн сайхан

2008 оны 11-р сарын 02 Нийтэлсэн Boloroo
Анхны гэж ярихаар юм бүхний эхлэл санагдана. Мөн анхны бүхэн хүнд их бага тодорхой хэмжээний дурсамжийг үлдээдэг. Миний хувьд анхны зүйл нь маш их дурсамжийг ой тоонд минь суулгадаг. Иймээс ч би өөртөө дахин нэг дурсамжийг бий болгохоор анхныхаа блогийг нээж байна. Нэгэн эрдэмтэн амьдрал гэдэг бол урт удаанаараа бус харин агуулгаараа үнэлэгдэнэ гэж хэлсэн байдаг. Миний амьдралын агуулга бол өнгөрсөн үеүүдийн дурсамжууд юм шүү дээ.